Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баянхонгор аймагт шинэ сум нээлтээ хийлээ

Дээрх 16 сумын нэг болох Баянхонгор аймгийн Баянлигийн шинэ сум нээлтээ хийжээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянхонгор аймагт шинэ сум нээлтээ хийлээ
Баянхонгор аймагт шинэ сум нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын "Сумын төвийн шинэчлэл хөтөлбөр"-ийн хүрээнд энэ онд 16 сумыг хамруулахаар тогтсон. Сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд нийт 80 тэрбумын санхүүжилт байгаа бөгөөд сум тус бүрт таван тэрбум төгрөг ногдож байгаа юм.

Дээрх 16 сумын нэг болох Баянхонгор аймгийн Баянлигийн шинэ сум нээлтээ хийжээ.

Төслийн хүрээнд нэг жилийн дотор тус аймаг сургууль, дотуур байр, хүн эмнэлэг, цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай зэрэг олон барилга байгууламжтай, ус, гэрэл цахилгаан гээд дэд бүтцийг бүрэн шийдсэн шинэ сумын төвтэй болсон байна.

Харин хуучин сумын төвийн барилгуудыг төрийн өмчит хэлбэрээр иргэдэд түрээслүүлж, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх боломжийг бүрдүүлнэ гэж сумын удирдлагууд мэдэгдлээ.

Энэ талаар Баянхонгор аймгийн Баянлиг сумын Засаг дарга С.Амарсанаагийн яриаг хүргэе.

Хуваалцах