Баянхонгор аймагт үлийн цагаан оготно ихээр тархжээ
Баянхонгор аймагт өнгөрсөн онд хийсэн судалгаагаар 700 мянга гаруй га талбайд үлийн цагаан оготно тархсан гэсэн тооцоо гарчээ.
Мэдээллийн алба

Баянхонгор аймагт өнгөрсөн онд хийсэн судалгаагаар 700 мянга гаруй га талбайд үлийн цагаан оготно тархсан гэсэн тооцоо гарчээ. Тиймээс үлийн цагаан оготныг устгахад шаардлагатай хөрөнгийн хэмжээг тооцож салбарын яаманд танилцуулж, хөрөнгө оруулалт авахаар болсон байна. "Хөрөнгө мөнгө, тэмцэх аргаа сонгосон энэ хавар ажил эхэлнэ" гэж Баянхонгор аймгийн ЗДТГ-ын ХХААГ-ын дарга Н.Баярмагнай ярьж байна.


















