Баянхонгор аймагт ургац хураалт 65.1 хувьтай байна
2019 онд нийт 681 га талбайд 17 ААН, хоршоо, 265 иргэн тариалалт хийж, ургац хураалтын явц 65.1 хувь байна.
Мэдээллийн алба

2019 онд нийт 681 га талбайд 17 ААН, хоршоо, 265 иргэн тариалалт хийж, ургац хураалтын явц 65.1 хувь байна. 443 га талбайгаас 2394,2 тн ургац хураан авчээ. Үүнд төмс 153.6 га-аас 1351 тн, хүнсний ногоо 101 га-аас 550 тн, тэжээлийн ургамал 181 га-с 418.1 тн, үр тариа 0.3 га-аас 0.5 тн, жимс жимсгэнэ 7.1 га-аас 74.6 тн тус тус хураан авчээ. 10-р сарын эхний 10 хоногт багтаан ургац хураалтын ажлыг бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлж, малчдын түвшинд хадлан тэжээл бэлтгэн татан авалт хийх, орон нутгийн махны нөөцийг бүрдүүлж, 11 сард “Идэш” арга хэмжээнд Баянхонгор аймгаас 1000 гулууз мах бэлтгэн нийлүүлж дайвар бүтээгдэхүүнийг борлуулах, арьсыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулахыг үүрэг чиглэл өглөө.


















