Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Баянхонгор аймгийн 13 сумын нутагт үлийн цагаан оготно устгах ажил хийгдэнэ

Өвөлжилт, хаваржилт хүндрэх нэг шалтгаан бол үлийн цагаан оготно ихэссэн явдал юм. Бэлчээр өвсгүй болсноор үлийн цагаан оготноос хамааралтай зудын эрсдэл 50-60 хувийг эзэлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянхонгор аймгийн 13 сумын нутагт үлийн цагаан оготно устгах ажил хийгдэнэ
Баянхонгор аймгийн 13 сумын нутагт үлийн цагаан оготно устгах ажил хийгдэнэ. Зураг: МҮОНРТ

Өвөлжилт, хаваржилт хүндрэх нэг шалтгаан бол үлийн цагаан оготно ихэссэн явдал юм. Бэлчээр өвсгүй болсноор үлийн цагаан оготноос хамааралтай зудын эрсдэл 50-60 хувийг эзэлж байна.

Нэг үлийн цагаан оготно зуны 3 сарын туршид 100 гаруй болж үрждэг гэх бөгөөд бэлчээр нутгийг ихээр талхалдаг аж. Иймд Баянхонгор аймгийн 13 сумын 27 багийн 50 мянга орчим га талбайд үлийн цагаан оготно устгах ажлыг малчдын оролцоотойгоор байгальд хор хөнөөлгүй аргаар хэрэгжүүлэхээр эхлүүлээд байна.

Цас ханзарч, ичээнээсээ гарч эхэлж байгаа энэ үед устгал хийх нь үр дүнтэй байдаг аж. Тодруулбал, микро-биологийн аргаар үлийн цагаан оготныг устгах энэхүү ажлыг 04 дүгээр сарын 06-20-ны хооронд хүртэл зохион байгуулах аж. Бэлдмэл цацсан талбайд 21-45 хоногоос доошгүй хугацаанд мал оруулахыг хориглоно.

Энэ хугацаанд усны шувууд ихээр цугладаг нуур уснаас 500 м-ээс доошгүй зайд бэлдмэл цацах бөгөөд хор цацсан талбайн ойролцоо насанд хүрээгүй хүүхдийг малд явуулахыг хориглох юм.

Хуваалцах