Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баянхонгор аймгийн багш нар нийгмийн баталгааны асуудлаар санал хэллээ

Боловсролын багц хуулийн төслийн цахим хэлэлцүүлэгт Баянхонгор аймгийн 27 цэгээс 350 багш, ажилтнууд оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр таван цэгээс 11 асуулт, 12 цэгээс 60 гаруй санал илэрхийллээ. Баянхонгор аймгийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянхонгор аймгийн багш нар нийгмийн баталгааны асуудлаар санал хэллээ
Баянхонгор аймгийн багш нар нийгмийн баталгааны асуудлаар санал хэллээ. Зураг: МҮОНРТ

Боловсролын багц хуулийн төслийн цахим хэлэлцүүлэгт Баянхонгор аймгийн 27 цэгээс 350 багш, ажилтнууд оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр таван цэгээс 11 асуулт, 12 цэгээс 60 гаруй санал илэрхийллээ.

Баянхонгор аймгийн багш нарын дийлэнх нь боловсролын байгууллагад боловсон хүчний асуудал хүндрэлтэй байдаг. Иймд багшийн хөгжил, нийгмийн баталгааны асуудлыг чухалчлан тусгаж өгөх хэрэгтэйг хэлж байсан юм. Тэдний асуултад БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга С.Мөнхбат хариулахдаа “Хуулийн төсөлд багш нарийн нийгмийн баталгааны асуудлыг тусгаж өгч байгаа. Багш нарын цалин хөлсийг төрийн үйлчилгээний албан хаагчийн дунджаас 2 дахин нэмэгдүүлэхээр оруулсан” гэдгийг онцлон хэллээ.

Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлэг Баянхонгор аймгийн нийт багш нарын дунд амжилттай боллоо.Эх сурвалж: БШУЯ

Хуваалцах