Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газар уналтад оржээ
Баянхонгор аймагт төрийн албан хаагчдыг хууль бусаар халж, оронд нь нам, ураг төрлийн холбоотноо ажилд авдаг явдал газар авснаар эрүүл мэндийн систем доголдож уналтад ороод байна. Энэ талаар нутгийн удирдлагууд болон Эрүүл мэндийн сайдад уламжилж өгөхийг аймгийн Эрүүл мэндийн газрын эмч ажилчид Баян
Мэдээллийн алба

Баянхонгор аймагт төрийн албан хаагчдыг хууль бусаар халж, оронд нь нам, ураг төрлийн холбоотноо ажилд авдаг явдал газар авснаар эрүүл мэндийн систем доголдож уналтад ороод байна. Энэ талаар нутгийн удирдлагууд болон Эрүүл мэндийн сайдад уламжилж өгөхийг аймгийн Эрүүл мэндийн газрын эмч ажилчид Баянхонгорт болсон уулзалтын үеэр Монгол Ардын Намын удирдлагуудаас хүссэн юм.
Их хурлын чуулган завсарласан эл өдрүүдэд Монгол Ардын Намын удирдлагууд ард иргэдтэйгээ биечлэн уулзаж, тэдний санаа бодлыг нээлттэй сонсч, улс эх орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүн шинжилгээ хийхээр орон нутагт ажиллаж эхлээд байгаа билээ. Монгол Ардын Намын дарга М.Энхболд төвийн бүсийн аймгуудад ажилласан бол Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг хангайн бүсийн аймгуудад ажиллаж эхлээд байна. Тус ажлын хэсэгт УИХ-ын гишүүн, Монгол Ардын Намын Хангайн бүс хариуцсан нарийн бичгийн дарга О.Содбилэг, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Бага хурлын гишүүн Д.Очирбат болон газрын дарга нар багтаж буй юм. Тэдний уулзалт Баянхонгор аймгаас эхэлсэн нь энэ. Эрх баригчид тэр бүү хэл дээд шатны байгууллагууддаа ч үгээ хүргэж чаддаггүй орон нутгийн иргэд эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч дээрээс нь намчирхал, улс төржилт газар авсан энэ үед санал бодлыг нь сонсохоор зорин ирсэнд ихээхэн талархалтай хандаж байлаа.
Баянхонгор аймагт хамгийн их тулгамдаж буй асуудал нь эдийн засгийн хүндрэл илт мэдрэгдэж,ард иргэдийн амьдрал доройтож буй энэ хүнд хэцүү цаг үед намаар ялгаварлан төрийн албан хаагчдыг хоморголон халж, төрийн албыг төрлийн алба болгож байгаа явдал гэдгийг орон нутгийг иргэд хэлж байна.
Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газаргэхэд шинэ дарга ирснээр 10 гаруй хүнийгдарамт шахалт үзүүлж, хууль бусаар ажлаас нь халжээ. Ингэхдээ батлагдаагүй хууль тогтоомжоор далайлган, заримыг нь дарамталж өөрсдөөр нь өргөдлийг нь бичүүлж халж байгаа талаар тус аймгийн эрүүл мэндийн газрынхан сэтгэл зовнин ярьж байна. Энэ бол зөвхөн эмч ажилчдын амьдрал, ажлын байрны асуудал биш, үүний цаана иргэд хохирч эрүүл мэндийн салбар уналтад орж байгааг тэд дуулгасан. Энэ мэт намчирхсан, хэт улс төржсөн байдлаас болжБаянхонгор аймгийн эрүүл мэндийн салбар 22 дугаар байр буюу хамгийн сүүлд жагсаж, уналтад орж байгааг орон нутгийнхан хэлсэн юм.
Намаар ялгаварлаж хандах, ажлаас халах явдал ганц эрүүл мэнд бус бусад салбарт ч газар авчээ. Одоогоор Баянхонгорт аймагт 150 гаруй хүн хууль бусаар ажлаас халагдаад байна. Энэ мэт орон нутагт намчирхах үзэл газар авч төрийн албан хаагчдыг хоморголон халж байгаа нь боловсон хүчний туршлага, залгамж халааг үгүй хийж, хүмүүсийн хөдөлмөрийн үнэ цэнэ гэх зүйл байхгүй боллоо гэдгийг иргэд хэлж байсан юм.Энэ мэт байдлаас болж иргэдийн шүүх засаглал, цаашилбал ирээдүйдээ итгэх итгэл ч үгүй болж байгааг тэд дуулгасан. Тодруулбал, “…ард түмний амьдрал үнэхээр хүнд байна. Ардчилалынхан Засгийн эрхэнд гарснаас хойш эрээ цээрээ алдлаа. Хууль, төр, төрийн албан хаагчийн нэр төрийг уландаа гишгэж байна. Шүүхэд итгэх итгэл алга байна” гэхчихлэн иргэд санал бодлоо илэрхийлсэн.
Иргэдийн хэлсэн эдгээр саналыг Монгол Ардын Нам сөрөг хүчний зүгээс эрх баригчдад тавьж, засч залруулахын төлөө хичээж ажиллана гэдгээ мэдэгдсэн юм. Ингэхдээ заавал бүхнийг сөрөх биш зөвийг дэмжиж бурууг залруулахын төлөө байна гэдгийг Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат онцлосон.


















