Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замын барилгын ажил эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баруун бүсийн аймгуудад ажиллах үеэрээ Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Байдрагийн гүүрээс Говь-Алтай аймгийн Дэлгэр сум хүртэлх 126.7 километр хатуу хучилттай авто замын барилгын ажлын явцыг сонирхож,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замын барилгын ажил эхэллээ
Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замын барилгын ажил эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баруун бүсийн аймгуудад ажиллах үеэрээ Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Байдрагийн гүүрээс Говь-Алтай аймгийн Дэлгэр сум хүртэлх 126.7 километр хатуу хучилттай авто замын барилгын ажлын явцыг сонирхож, энэ жилдээ багтаан ашиглалтад оруулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд үүрэг болгов.

Энэ жил Монголын зам, тээврийн салбарт олон томоохон бүтээн байгуулалт өрнөж байгаагийн нэг нь энэхүү Баянхонгороос Говь-Алтай чиглэлийн хатуу хучилттай авто замын төсөл бөгөөд тодорхой шалтгааны улмаас таван жил зогсонги байдалд байсны эцэст ийнхүү шийдвэрлэгдэж, барилгын ажлыг эхлүүлээд байна.

Эх сурвалж: ЗТХЯ

Хуваалцах