“Баянхонгор Крикетийн холбоо”-той хамтран ажиллаж байна
Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас сүүлийн жилүүдэд бага насны хүүхэд, залуучуудын сонирхон хичээллэж байгаа
Мэдээллийн алба

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас сүүлийн жилүүдэд бага насны хүүхэд, залуучуудын сонирхон хичээллэж байгаа “Баянхонгор Крикетийн холбоо”-той хамтран уг спортыг хөгжүүлэхээр боллоо. Дээрх холбооноос Цагдаагийн газрын баг тамирчдад зориулалтын иж бүрэн хувцас, хэрэглэл олгосонд талархалтай байна.
Бид багийн спортоор дамжуулан хүүхэд залуучуудыг зөв хандлагатай, хорт зуршилгүй, эрүүл чийрэг бие бялдартай болгоно гэдэгт итгэлтэй байна гэж Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ.





















