Баянхонгорчууд ан агнуур хийхгүй байхыг анхааруулж байна
Тус аймгийн аялал жуулчлалын газар нь нэн ховордсон амьтадыг хамгаалах зорилгоор өвс тэжээл, хужир мараа тавьж өгөх, нутгийн иргэдтэй хамтран хяналт тавих зэрэг ажил өрнүүлж байна.
Мэдээллийн алба

Баянхонгор аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас хүйтний улирал үргэлжилж буйтай холбогдуулан ан агнуур хийхгүй байхыг анхааруулж байна.
Тус аймгийн аялал жуулчлалын газар нь нэн ховордсон амьтадыг хамгаалах зорилгоор өвс тэжээл, хужир мараа тавьж өгөх, нутгийн иргэдтэй хамтран хяналт тавих зэрэг ажил өрнүүлж байна.
Өнгөрсөн жилийн хувьд найман сая төгрөгийн төсөв гаргуулж, дөрвөн тонн өвс, 2,5 тонн хужир, 200 кг хорголжин тэжээлийг ан амьтан бүхий бүс нутагт байршуулжээ.
Харин энэ онд аймгийн төсөвт таван сая төгрөг суулгуулж өвөлжилт хүндэрч байгаа сумдуудын судалгааг авч, ан амьтдад тэжээл тараан байршуулахаар бэлтгэж байна.


















