Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баянхонгорт Япон стандартын жишгээр барьсан сургууль ашиглалтад орлоо

Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 1200 хүүхдийн сургуулийн барилга угсралтын ажил дуусч, байнгын ашиглалтад хүлээн авлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянхонгорт Япон стандартын жишгээр барьсан сургууль ашиглалтад орлоо
Баянхонгорт Япон стандартын жишгээр барьсан сургууль ашиглалтад орлоо. Зураг: МҮОНРТ

Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 1200 хүүхдийн сургуулийн барилга угсралтын ажил дуусч, байнгын ашиглалтад хүлээн авлаа. Номундалай 1-р лаборатори сургуулийн хуучин барилга 1965 онд ашиглалтад орж, ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан байдаг. Энэ дагуу Боловсрол шинжлэх ухааны яамны захиалгаар Барилгын хөгжлийн төв захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэж орчин үеийн чанар стандартын шаардлага хангасан сургууль ашиглалтад орлоо.

Тус сургуулийн дотоод заслыг япон стандартын сургуулийн жишгээр засаж, Герман Улсад үйлдвэрлэсэн греполорын хулдаас, мозайкан шал, зааланд зориулалтын модон шал, Монгол Улсад үйлдвэрлэсэн ган төмөр хаалга, гурван давхар шилтэй сайн чанарын вакум цонх, металл фасад зэргийг ашиглаж барилга угсралтын ажлыг гүйцэтгэв.

Эх сурвалж: БШУЯ

Хуваалцах