Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баянхонгорын 4 мянга орчим хэрэглэгчийг тасралтгүй, найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах боломж бүрдүүллээ

Баянхонгор аймгийн 4 мянга орчим хэрэглэгчийг хүчдэлийн уналт багатай тасралтгүй, найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах боломжийг бүрдүүлээд байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянхонгорын 4 мянга орчим хэрэглэгчийг тасралтгүй, найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах боломж бүрдүүллээ
Баянхонгорын 4 мянга орчим хэрэглэгчийг тасралтгүй, найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах боломж бүрдүүллээ. Зураг: МҮОНРТ

2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан 110/35/6 кВ-ын “Баянхонгор” дэд станцын 110/6 кВ-ын 2.5 МВА хүчин чадалтай трансформаторыг 110/10 кВ-ын 10 МВА хүчин чадалтай трансформатороор солих ажлыг 2021 оны 09 дүгээр сард хийж гүйцэтгэсэн.

Тус өргөтгөлийн ажилтай холбогдуулан түгээх сүлжээний хувьд 6 кВ-ын Хөх толгой, Полигон фидерийн 6/0.4 кВ-ын 26 ком дэд станцын хүчдэлийн түвшинг 10 кВ-д шилжүүлэх ажлыг 2021 оны 10 дугаар сарын 16, 20-ны өдрүүдэд “Баянхонгор Эрчим хүч” ЦТ ХХК хийж гүйцэтгэсэн.

Ингэснээр тус аймгийн 4 мянга орчим хэрэглэгчийг хүчдэлийн уналт багатай тасралтгүй, найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах боломжийг бүрдүүлээд байнагэж Монгол Улсын Эрчим хүчний яамнаас мэдээллээ.

Хуваалцах