Баянхошуу дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 96 хувьтай үргэлжилж байна
Баянхошуу дэд төв СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны 162 га талбайд хэрэгжиж буй. Уг дэд төвд 30 мянган орчим хүн ам амьдрахаар төлөвлөж байгаа бөгөөд 6463 айлын орон сууц барих юм.
Мэдээллийн алба

Баянхошуу дэд төв СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны 162 га талбайд хэрэгжиж буй. Уг дэд төвд 30 мянган орчим хүн ам амьдрахаар төлөвлөж байгаа бөгөөд 6463 айлын орон сууц барих юм.
Өнөөдрийн байдлаар Баянхошуу дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 96 хувьтай үргэлжилж байна. Тус дэд төвд өнөөдрийн байдлаар 20 айлын үйлчилгээтэй орон сууц, 240 хүүхдийн ортой цэцэрлэг, бизнес инкубатор төв, 50 айлын орон сууц, 35/10кВ дэд станц зэргийг ашиглалтад оруулаад байна. Мөн үерийн хамгаалалтын далан, тохижилтын ажлууд дууссан. Тус дэд төвд 2.4 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулж байгаа бөгөөд 91 хувьтай үргэлжилж байна.
650 суудалтай спорт цогцолбор 85 хувь
Гал унтраах аврах ангийн барилга угсралт 59 хувь
240 ортой хүүхдийн цэцэрлэг 42 хувь
Олон нийтийн хөгжлийн төвийн барилга угсралт 38 хувьтай үргэлжилж байна.


















