Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Баянхошуу салбар эмнэлэгт 50 ор нэмэлтээр дэлгэнэ

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошууны салбар эмнэлэгт таваас дээш насны хүүхдүүдэд томуугийн тусламж үзүүлэхээр 50 ор нэмэлтээр дэлгэнэ.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянхошуу салбар эмнэлэгт  50 ор нэмэлтээр дэлгэнэ
Баянхошуу салбар эмнэлэгт 50 ор нэмэлтээр дэлгэнэ. Зураг: МҮОНРТ

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошуу салбар эмнэлэгт таваас дээш насны хүүхдүүдэд томуугийн тусламж үзүүлэхээр 50 ор нэмэлтээр дэлгэнэ.

Үүнд Баянхошуу орчмын найман хорооны тусламж үйлчилгээг шилжүүлж байгаа юм. Цаашдаа Баянхошуугийн эмнэлэгт жилийн дөрвөн улиралд хүүхдийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлнэ. Томуу, томуу төст өвчин дэгдсэн энэ үед нэмэлтээр ор дэлгэж, байнгын зохион байгуулалтад шилжин ажиллана.

Мөн Хан-Уул дүүргийн хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэх 50 орыг нийслэлийн харьяа “Хан Туул хүүхдийн сэргээн засах төв”- д энэ долоо хоногт дэлгэхээр бэлтгэж байгаа аж.

Хуваалцах