Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Баянхошууны 4.6 км замыг өнөөдөр бүрэн нээнэ

Нийслэлийн авто замын сангийн хөрөнгө оруулалтаар 2014 оны тавдугаар сарын 9-нөөс эхэлсэн Зурагтын шинэ эцсээс Баянхошууны уулзвар хүртэл “Хувьсгалчдын гудамж”-ны 4.6 км авто замын ажил бүрэн дуусч өнөөдөр

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянхошууны 4.6 км замыг өнөөдөр бүрэн нээнэ
Баянхошууны 4.6 км замыг өнөөдөр бүрэн нээнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн авто замын сангийн хөрөнгө оруулалтаар 2014 оны тавдугаар сарын 9-нөөс эхэлсэн Зурагтын шинэ эцсээс Баянхошууны уулзвар хүртэл “Хувьсгалчдын гудамж”-ны 4.6 км авто замын ажил бүрэн дуусч өнөөдөр 11:40 цагаас албан ёсоор нээгдэнэ. Тус замын барилгын ажлыг "Экспрессзам" ХХК гүйцэтгэсэн бөгөөд далан суурийн нягтруулалт, хуучин хучилтыг дахин боловсруулж, ресайклдаж, цементээр бэхжүүлсэн суурь, замын доогуур ус зайлуулах таван төмөр бетон хоолой цутгаж угсрах ажлууд болон гэрэлтүүлэг, явган хүний замын ажлыг бүрэн хийжээ гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Хуваалцах