Баянхошууны чиглэлийн зарим маршрутад түр өөрчлөлт хийнэ
Зурагтын шинэ эцсийн буудал орчмын хоёр км замд засварын ажил хийгдэх гэж байгаатай холбогдуулан ирэх баасан гарагаас буюу тавдугаар сарын 9-нөөс ирэх зургаадугаар сарын 9-нийг дуустал замын хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон.
Мэдээллийн алба

Зурагтын шинэ эцсийн буудал орчмын хоёр км замд засварын ажил хийгдэх гэж байгаатай холбогдуулан ирэх баасан гарагаас буюу тавдугаар сарын 9-нөөс ирэх зургаадугаар сарын 9-нийг дуустал замын хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон. Үүнтэй холбогдуулан дээрх хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлүүдийн маршрутад дараах өөрчлөлт орно.
Үүнд, М:9-“Зүүн салаа-Зурагт” Сансар”, М:15-“Баруун салаа-МУИС-БЗД-ийн 6-р хороо”, М:25-“Баянхошуу-Ард кино театр”, М:25б- “Баянхошуу-Вокзал-БММЗ” чиглэлүүдийг Баянхошууны Хөтөлийн буудлаас үндсэн замаараа явж нэг урсгалаар Зурагтын эцэс хүртэл, Зурагтын эцсээс Далан давхрын урд талын шинэ замаар нэг урсгалаараа явж Баянхошууны Хөтөлийн буудал хүртэл явах аж.


















