Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баянхошууны уулзвар хүртэлх замын ажил эхэллээ

Хувьсгалчдын гудамж, Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил өнөөдрөөс эхэлж байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянхошууны уулзвар хүртэлх замын ажил эхэллээ
Баянхошууны уулзвар хүртэлх замын ажил эхэллээ. Зураг: МҮОНРТ

Хувьсгалчдын гудамж, Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил өнөөдрөөс эхэлж байна.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан тендерт "Экспресс зам" ХХК шалгаран уг ажлыг гүйцэтгэхээр болжээ.

Замын ажил ирэх аравдугаар сарын 30 хүртэл үргэлжилнэ.

Тус замыг өргөтгөхтэй холбогдуулан замын трасст орсон 200 гаруй айл өрхийн хашаа, обьектыг татуулах шаардлагатай аж. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас эдгээр айл өрхөд газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлэн ажиллаж эхлээд байна.

Хуваалцах