Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баянхошууны замд хучилт хийж байна

Зурагтын шинэ эцсээс Баянхошууны уулзвар хүртэлх Хувьсгалчдын гудамжны 4.6 км авто замыг өргөтгөж шинэчлэх ажлыг "Экспресс зам" ХХК гэрээ байгуулан гүйцэтгэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянхошууны замд хучилт хийж байна
Баянхошууны замд хучилт хийж байна. Зураг: МҮОНРТ

Зурагтын шинэ эцсээс Баянхошууны уулзвар хүртэлх Хувьсгалчдын гудамжны 4.6 км авто замыг өргөтгөж шинэчлэх ажлыг "Экспресс зам" ХХК гэрээ байгуулан гүйцэтгэж байна.

Зам барилгын ажлын хүрээнд өнгөрсөн сарын 9-нөөс эхлэн эхний хоёр км замыг хаасан бөгөөд долоодугаар сарын 9-нд нээхээр замын өргөтгөл, далан суурийн нягтруулалт, хуучин хучилтыг дахин боловсруулж ресайклдах, цементээр бэхжүүлсэн суурь хийх, замын доогуурх ус зайлуулах дөрвөн төмөрбетон хоолой цутгаж угсрах ажлуудыг хийгээд байна.

Өнөөдрөөс энэ замын суурь хучилтын ажил эхэллээ. Зүүн эхлэл хэсгийн нэг км замын хойд урсгалд суурь болон өнгө хучилтын ажлыг амралтын өдрүүдэд хийж дуусгахаар ажиллаж байна.

Хуваалцах