Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Баяннуурын малчид тэмээний уралдаан зохион байгуулжээ

ӨМӨЗО-ы Баяннуурын малчид тэмээний буухиа уралдаан, мөн сайхан тэмээ шалгаруулах тэмцээн зохион байгуулж, 2017 оныг угтан авчээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баяннуурын малчид тэмээний уралдаан зохион байгуулжээ
Баяннуурын малчид тэмээний уралдаан зохион байгуулжээ. Зураг: МҮОНРТ

ӨМӨЗО-ы Баяннуурын малчид тэмээний буухиа уралдаан, мөн сайхан тэмээ шалгаруулах тэмцээн зохион байгуулж, 2017 оныг угтан авчээ. Тэмээний буухиа уралдаанд нийт 8 баг оролцож, 50 км зайд уралдан, тэмээнийхээ хурд хүчийг сорьсон байна.

Сайн уралддаг тэмээ, туршлагатай тэмээ гэсэн хоёр ангиллаар уралдаанд оролцсон багуудад оноо өгчээ. Тэмээний хурдыг сорихоос гадна сайхан тэмээг мөн шалгаруулжээ. Өөрөөр хэлбэл, тэмээний бие, булчин, хөл зэргийг нь шинжиж, сайхан тэмээг шалгаруулсан байна.

Тэмээний бие урт байхаас гадна дөрвөн тавхай нь өргөн байх нь чухал байдаг. Учир нь өргөн тавхайтай тэмээ нарийн тавхайтай тэмээг бодвол тулгуур сайтай байдаг гэж уралдааныг шүүсэн малчид ярьжээ. Уралдаанд оролцуулсан тэмээ нь Говийн хавтгай улаан тэмээ бөгөөд энэ төрлийн тэмээ нь Өвөрмонголын малчдын хувьд орлогынх нь гол эх үүсвэрийн нэг болдог юм байна.

Хуваалцах