Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баянзүрх дүүрэг 29,249 иргэнд зөвлөмж, мэдээлэл хүргэсэн байна

Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн хэмжээнд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж байгаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянзүрх дүүрэг 29,249 иргэнд зөвлөмж, мэдээлэл хүргэсэн байна
Баянзүрх дүүрэг 29,249 иргэнд зөвлөмж, мэдээлэл хүргэсэн байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн хэмжээнд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж байгаа.

Тухайлбал Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээг хэвшүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийслэл, дүүргээс явуулж буй арга хэмжээ, иргэд, айл өрхөд чиглэсэн зөвлөгөө мэдээллийг цаг тухайд нь хүргэх үүрэг даалгаврын хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд 2, 4, 5, 8, 10, 11, 12, 13, 14, 16, 17, 18, 19, 21, 22, 23, 24, 27, 28 дугаар хорооны нийт 29,249 иргэнд зөвлөмж, мэдээлэл хүргэн ажилласан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Хуваалцах