Баянзүрх дүүрэг ирэх сарын 1-н хүртэл их цэвэрлэгээ хийнэ
2 дугаар сарын 1-ний өдөр хүртэл Баянзүрх дүүргийн бүх алба хэлтэс, харьяа чиг үүргийн байгууллага, аж ахуй нэгж болон иргэд хамтарч их цэвэрлэгээ хийхээр болсон байна.
Мэдээллийн алба

Сар шинийн баярын өдрүүд ирж байгаатай холбогдуулан Баянзүрх дүүрэгт эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэхийн тулд 2 хоногийн турш 30-35 мянган эзэнгүй нохой, муур устгалд оруулах төлөвлөгөө гарган ажиллажээ. Мөн 2 дугаар сарын 1-ний өдөр хүртэл Баянзүрх дүүргийн бүх алба хэлтэс, харьяа чиг үүргийн байгууллага, аж ахуй нэгж болон иргэд хамтарч их цэвэрлэгээ хийхээр болсон байна.
Иймд Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллага, иргэд өөрийн ажиллаж, амьдарч буй газрын ойр орчмын 50м талбайг цэвэрлэхийг, мөн хог ихтэй үүсмэл цэгүүдийн байршлыг хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нарт мэдэгдэхийг уриаллаа.



















