Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баянзүрх дүүрэг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Өнөөдрийн байдлаар 10, 11, 23, 20, 28, 21,17 дүгээр хороодын мал бүхий өрхийн малын 70 орчим хувийг нь шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тандалтад хамруулсан байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянзүрх дүүрэг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
Баянзүрх дүүрэг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга, Түвшинширээ, Баяндэлгэр, Хэнтий аймгийн Галшар сумын нэгдүгээр багийн нутаг Дунд булгийн эх, мөн Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт сумдад малын шүлхий өвчин гарсантай холбогдуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэдээлснээр дүүргийн онцгой комиссоос 24 цагаар нийслэл рүү ордог бүс нутгуудад пост гарган ажиллаж байгаа аж.

Мөн энэ онд дүүргийн хэмжээнд нийт 42.577 толгой мал тоологдсон. Өнөөдрийн байдлаар 10, 11, 23, 20, 28, 21,17 дүгээр хороодын мал бүхий өрхийн малын 70 орчим хувийг нь шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тандалтад хамруулсан байна. Одоогоор эдгээр малаас шүлхий өвчний шинж тэмдэг илрээгүй байгаа ажээ.

Хуваалцах