Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баянзүрх дүүрэгт 1500 хүүхдийн сургуулийг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулна

Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны “Баганат өргөө” цогцолбор хороололд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1500 хүүхдийн суудалтай сургууль барьж байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянзүрх дүүрэгт 1500 хүүхдийн сургуулийг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулна
Баянзүрх дүүрэгт 1500 хүүхдийн сургуулийг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулна. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны “Баганат өргөө” цогцолбор хороололд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1500 хүүхдийн суудалтай сургууль барьж байна.

Өнөөдрийн байдлаар сургуулийн барилга угсралтын ажил 70 хувьтай хэрэгжиж байна.

Уг сургуулийн барилгыг 2026 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан боловч Баянзүрх дүүрэгт хүн амын нягтаршил их, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс энэ онд багтаан ашиглалтад оруулна.

Хуваалцах