Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баянзүрх дүүрэгт 6 сургууль, 8 цэцэрлэг, 3 цогцолбор баригдаж байна

бүтээн байгуулалтын ажлуудын явц, гүйцэтгэлтэй танилцжээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянзүрх дүүрэгт 6 сургууль, 8 цэцэрлэг, 3 цогцолбор баригдаж байна
Баянзүрх дүүрэгт 6 сургууль, 8 цэцэрлэг, 3 цогцолбор баригдаж байна. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүрэгт улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2021 онд он дамжин хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний хэрэгжилт, тулгарч буй асуудал, хүндрэлтэй тал, дүүргийн зүгээс ажлыг эрчимжүүлэх, төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтанд оруулах боломж нөхцөлийг бүрдүүлэх талаар зөвлөн туслах шалгалтыг ажлын хэсгүүд бүс бүсээр хуваагдан ажиллаж байна.

Тодруулбал, 2, 16, 18, 19 дүгээр хорооны камержуулалтын ажил, 2 дугаар хороонд баригдаж буй 960 суудалтай сургуулийн барилга, 26 дугаар хороонд баригдаж буй 320 ортой цэцэрлэгийн барилга, 26 дугаар хороонд баригдаж буй 920 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга баригдаж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлуудын явц, гүйцэтгэлтэй танилцжээ.

Хуваалцах