Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баянзүрх дүүрэгт 99 хяналтын камер ажиллаж байна

Баянзүрх дүүргийн хэмжээнд ихэвчлэн орон байр, халаасны хулгай, авто машины эд анги хулгайлах гэмт хэрэг гардаг байна. Тиймээс гэмт хэрэг, зөрчил ихээр гардаг гудамж талбай, олон нийтийн газарт 99 камерын системийг суурилуулж, гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянзүрх дүүрэгт 99 хяналтын камер ажиллаж байна
Баянзүрх дүүрэгт 99 хяналтын камер ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Иргэдийн аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор цахим эргүүл буюу хяналтын камерыг ажиллуулж эхэлсэн. Баянзүрх дүүргийн хэмжээнд ихэвчлэн орон байр, халаасны хулгай, авто машины эд анги хулгайлах гэмт хэрэг гардаг байна. Тиймээс гэмт хэрэг, зөрчил ихээр гардаг гудамж талбай, олон нийтийн газарт 99 камерын системийг суурилуулж, гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Цагдаагийн нэгдүгээр хэлтэс он гарснаас хойш хяналтын камерт өртсөн 16 гэмт хэргийг үйлдэл дээр нь таслан зогсоож, 4 гэмт хэргийг камерын тусламжтайгаар илрүүлжээ. Түүнчлэн хяналтын камерын бичлэг гэмт этгээдэд хариуцлага тооцоход шаардагдах нотлох баримт болдог байна.

Хуваалцах