Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баянзүрх дүүрэгт дахин төлөвлөлтийн ажил эхэллээ

УИХ-ын гишүүн Д.Арвины санаачилгаар Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр, Сансар хотхоны 142 өрхийн үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эхэлж өнөөдөр шав тавих ёслол боллоо.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянзүрх дүүрэгт дахин төлөвлөлтийн ажил эхэллээ
Баянзүрх дүүрэгт дахин төлөвлөлтийн ажил эхэллээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн Д.Арвины санаачилгаар Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр, Сансар хотхоны 142 өрхийн үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эхэлж өнөөдөр шав тавих ёслол боллоо.

Тус арга хэмжээнд Д.Арвин гишүүнээс гадна Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг, төсөл гүйцэтгэгч “Их Өргөө” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Батчулуун нар болон албаны бусад төлөөлөл оролцлоо.

Дахин төлөвлөлтийн ажил гүйцэтгэх “Их Өргөө” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам, холбогдох хууль, тогтоомжуудыг мөрдөн гэрээ байгуулж, иргэдийн ая тухтай, аюулгүй, тохилог, эрүүл орчинг бүрдүүлсэн 1430 айлын 13 давхар, 10 блок Сансар хотхоны барилга угсралтын ажлыг эхлүүлж байгаа аж.

Тус компани нь Сансар хотхоны барилгын зураг төслийг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, төслийн санхүүжилтийн асуудлыг шийдсэн бөгөөд хуучин сууц өмчлөгч бүрт таван метр.квадрат талбай үнэ төлбөргүй нэмж олгож, оршин суугчдад түр оршин суурьших байрны нөхөн олговор олгосон талаар оршин суугчид хэлж байлаа. Түүнчлэн шинээр ашиглалтад орох хотхон нь худалдаа үйлчилгээний төв, 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгтэй байхаар гүйцэтгэгч компани төлөвлөжээ.

Хуваалцах