Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Баянзүрх дүүрэгт нөхөн сонгууль болно

Ирэх долоо хоногийн Бямба гариг буюу энэ сарын 19-ний өдөр БЗД-т нөхөн сонгууль болно. Тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Наранбаатар өнгөрсөн хоёрдугаар сард таалал төгссөн учир түүний оронд шинэ төлөөлөгч сонгох сонгуулийг ийнхүү товложээ.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянзүрх дүүрэгт нөхөн сонгууль болно
Баянзүрх дүүрэгт нөхөн сонгууль болно. Зураг: МҮОНРТ

Ирэх долоо хоногийн Бямба гариг буюу энэ сарын 19-ний өдөр БЗД-т нөхөн сонгууль болно. Тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Наранбаатар өнгөрсөн хоёрдугаар сард таалал төгссөн учир түүний оронд шинэ төлөөлөгч сонгох сонгуулийг ийнхүү товложээ. Одоогийн байдлаар тус тойрогт АН, МАН, МАХН намын төлөөлөл нэр дэвшээд байна. Тодруулбал, Ардчилсан намаас БЗД-ийн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Ганчимэг, МАН-аас өмнө нь тус тойрогт нэр дэвшиж байсан Э.Бат-Амгалан, МАХН-аас улс төр судлаач Л.Эрдэнэтуул нар нэр дэвшиж байна. Сонгууль болох долоодугаар хороо нь 1700 гаруй өрх, 5000 орчим сонгогчтой аж.

Хуваалцах