Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Баянзүрх дүүргийн 33 дугаар хороонд шар өвс шатаж уулын мод руу тархаж ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 13:15 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ
Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн 33 дугаар хороонд шар өвс шатаж уулын мод руу тархаж ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 13:15 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, дүүргийн Мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд ажиллаж ойн гал түймрийг дөрөвдүгээр сарын 16-ны 16:45 цагт бүрэн унтраасан.

Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 12 га талбай өртөж шатжээ.

Хуваалцах