Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг улсын комисс хүлээн авлаа

Цэцэрлэгийн өргөтгөл нь анги танхим, бүлгийн өрөөнүүд, багш, ажилчдын өрөө болон хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө, урлаг заал болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг улсын комисс хүлээн авлаа
Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг улсын комисс хүлээн авлаа. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа.

Тус цэцэрлэгийн барилга нь 150 хүүхдийн ортой, 43.0м х 13.0м хэмжээтэй, 1252.0 мкв талбай бүхий зоорьтой 2 давхар барилга юм.

Цэцэрлэгийн өргөтгөл нь анги танхим, бүлгийн өрөөнүүд, багш, ажилчдын өрөө болон хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө, урлаг заал болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.

Гадна тохижилтын ажлын хүрээнд хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, гадна саравч, ногоон байгууламжийн ажлыг хийж гүйцэтгэлээ.Уг бүтээн байгуулалтыг "Жаргалант ургамал" ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Хуваалцах