Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо шинэ цэцэрлэгтэй боллоо

Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд 240 хүүхдийн ортой цэцэрлэгийг ашиглалтад орууллаа.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо шинэ цэцэрлэгтэй боллоо
Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо шинэ цэцэрлэгтэй боллоо. Зураг: МҮОНРТ

Сургуулийн өмнөх боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор шинээр цэцэрлэг барих, өргөтгөх ажлууд үргэлжилж байна.

Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд 240 хүүхдийн ортой цэцэрлэгийг ашиглалтад орууллаа.

Тус цэцэрлэг нь хувцас солих өрөө, гал тогоо, урлаг заал, эмчийн өрөө, ариун цэврийн өрөө, агуулах, унтлагын өрөө, бүлгийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Огторгуйн тулаа”с ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Хуваалцах