Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Баянзүрх дүүргийн 6435 иргэн шинжилгээнд хамрагджээ

Баянзүрх дүүрэгт үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор энэ сарын 21-28-ны хооронд 80.000-90.000 иргэнийг PCR-ын шинжилгээнд хамруулж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянзүрх дүүргийн 6435 иргэн шинжилгээнд хамрагджээ
Баянзүрх дүүргийн 6435 иргэн шинжилгээнд хамрагджээ. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүрэгт үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор энэ сарын 21-28-ны хооронд 80.000-90.000 иргэнийг PCR-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн.

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын мэдээллээр дүүргийн хэмжээнд өчигдрийн /2020.12.21/ байдлаар 6435 иргэн шинжилгээнд хамрагджээ.

Нийтдээ 90 мянган иргэнийг шинжилгээнд хамруулах бөгөөд шинжилгээг 19 цэг дээр хийж байна.

Шинжилгээг 09.00-17.00 цагийн хооронд авч байгаа бөгөөд иргэд иргэний үнэмлэх, биеийн байцаалттайгаа ирэхээс гадна халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, хүн хоорондын зайгаа барихыг зөвлөж байна гэж Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.

Хуваалцах