Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баянзүрх дүүргийн албан хаагчид цусаа бэлэглэлээ

Баянзүрх дүүргийн Улаан Загалмайн Хороо, Цус сэлбэлт Судлалын Үндэсний төвтэй хамтран сайн дурын авлагагүй цусны донорын өдөрлөгийг зохион байгууллаа. Сайн дурын цус бэлэглэх

НБ
Нийслэлийн Баянзүрх дүүрэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянзүрх дүүргийн албан хаагчид цусаа бэлэглэлээ
Баянзүрх дүүргийн албан хаагчид цусаа бэлэглэлээ. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн Улаан Загалмайн Хороо, Цус сэлбэлт Судлалын Үндэсний төвтэй хамтран сайн дурын авлагагүй цусны донорын өдөрлөгийг зохион байгууллаа. Сайн дурын цус бэлэглэх “Донорын өдөрлөг”-т дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид болон 28 хороод эрдэнэт хүний амь насыг аврах хүмүүнлэгийн энэрэнгүй үйлст өөрсдийн хувь нэмрийг оруулж байна. Цусаа бусдад бэлэглэх нь эрүүл мэндэд муугаар нөлөөлнө гэх ойлголт олон нийтийн дунд байдаг ч эсрэгээрээ цусаа тогтмол өгдөг донор хүний бие эрүүл чийрэг байдаг ажээ.

Түүнчлэн цусаа тогтмол өгдөг донорууд цус багадалтаар өвчилдөггүй, харин ч цус алдалтыг тэсвэрлэх чадвартай болдог байна. Дашрамд дурьдахад Засаг даргын Тамгын газрын хамт олон 2016 оны “шилдэг донор”-оор шалгарсан билээ. Манай улсад цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа ч хангалт төдийлөн сайн биш байгаа аж.

Хуваалцах