Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баянзүрх дүүргийн иргэд нэгдсэн эмнэлэгтэй болно

Өнөөдөр Баянзүрх дүүрэгт нэгдсэн эмнэлэгийн суурийг тавилаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эмнэлэгийн шав тавих ёслолд оролцохдоо "Энэ эмнэлэг нь АШУИС-ийн Сургалтын бааз болохын хамт Баянзүрх дүүргийн иргэдэд нэгдсэн эмнэлэгийн, улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянзүрх дүүргийн иргэд нэгдсэн эмнэлэгтэй болно
Баянзүрх дүүргийн иргэд нэгдсэн эмнэлэгтэй болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Баянзүрх дүүрэгт нэгдсэн эмнэлэгийн суурийг тавилаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эмнэлэгийн шав тавих ёслолд оролцохдоо "Энэ эмнэлэг нь АШУИС-ийн Сургалтын бааз болохын хамт Баянзүрх дүүргийн иргэдэд нэгдсэн эмнэлэгийн, улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлнэ" гэсэн юм.

Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх сургалт дадлагажуулалтын ажлыг шинэ шатанд гаргах Их сургуулийн сургалтын эмнэлэгийн шавыг тавьж, Япон Улсын Засгийн газрын 140 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар барих гэж байна гэж Ерөнхий сайд тэмдэглээд Монгол хүний эрүүл мэнд, эмч, эмнэлэгийн ажилтныг бэлтгэх буянтай үйлсэд хамтарч буй Японы Засгийн газар, Элчин сайд ноён Такэнори Шимизү болон Японы Жайка (JICA) байгууллагын удирдлагуудад талархал илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газраас Их сургуулийн эмнэлэгийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, ажиллах боловсон хүчнийг сургах, давтан бэлтгэх ажлыг оновчтой төлөвлөж, хэрэгжүүлэн ажиллах болно.

Хуваалцах