Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баянзүрх дүүргийн татвар төлөгчдийн анхааралд

Нийслэлийн Засаг даргын 2014 оны гуравдугаар сарын 18 өдрийн А/189 тоот захирамжийг үндэслэн Баянзүрх дүүрэгт бүртгэлтэй бүх төрлийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажил энэ сарын 20-ны өдрөөс ирэх тавдугаар сарын 31-н

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянзүрх дүүргийн татвар төлөгчдийн анхааралд
Баянзүрх дүүргийн татвар төлөгчдийн анхааралд. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын 2014 оны гуравдугаар сарын 18 өдрийн А/189 тоот захирамжийг үндэслэн Баянзүрх дүүрэгт бүртгэлтэй бүх төрлийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажил энэ сарын 20-ны өдрөөс ирэх тавдугаар сарын 31-ний хооронд явагдана.

Татвар хураах үйл ажиллагааны байршил "ДҮНЖИНГАРАВ" худалдааны төвд байгаа тул татвар төлөгч та хуулийн хугацаанд төлнө үү.

Автотээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд, аж ахуйн нэгж татвар төлөхдөө дараах материалыг бүрдүүлж ирнэ үү.

Иргэн:

  • АТБӨЯХАТ болон Агаарын бохирдлын төлбөрийн гэрчилгээ

  • Эзэмшигчийн иргэний үнэмлэх

  • Албан татвар төлсөн баримт


ААНБ:

  • АТБӨЯХАТ болон Агаарын бохирдлын төлбөрийн гэрчилгээ

  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

  • Тээврийн хэрэгслийн жагсаалт болон хасалт хийх бол тээврийн хэрэгслийн жагсаалт / Албан бичгээр авч ирэх /

  • Албан татвар төлсөн баримт


Улаанбаатар хотын банкны данс:
АТБӨЯХАТ 2609019382
Агаарын бохирдлын төлбөр 2609022351
Авто зам ашигласны төлбөр 2609029623

Цагийн хуваарь:


Мягмар-Баасан гарагт 09.00-18.00 цаг
Бямба, Ням гарагт 10.00-17.00 цагуудад тус тус ажиллана.
Даваа гарагт амарна.

Жич: 2014 онд албан татвар, төлбөр төлснийг гэрчлэх гурвалжин наалт олгохгүй болсныг мэдэгдье.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС

Хуваалцах