Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, хууль зүйн доктор (Ph.D), дэд профессор Я.Цэлмэнгээр ахлуулсан ажлын хэсэг эрүү шүүлт тулгах, бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэх, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй нөхцөл байдлыг суд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ
Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ. Зураг: МҮОНРТ

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, хууль зүйн доктор (Ph.D), дэд профессор Я.Цэлмэнгээр ахлуулсан ажлын хэсэг эрүү шүүлт тулгах, бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэх, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй нөхцөл байдлыг судлан тогтоох, түүнчлэн зөрчигдөх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мэдүүлэг авах өрөөнүүдийн нөхцөл байдал, алба хаагчдын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийлээ.

Мэдүүлэг авах өрөөнүүдийг шинэчлэн тохижуулсан, эрүү шүүлтээс ангид байх эрхийн талаарх мэдээллийг байршуулсан, мэдүүлэг авах өрөөний ашиглалт, бүртгэл тэмдэглэл бүрэн дүүрэн байгаа нь сайшаалтай.

Тус өрөөнүүдийн хяналтын камеруудыг Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний зөвлөмжийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий Прокурорын баталсан “Мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлага” журамд нийцүүлэх шаардлагатайг тус хэлтсийн удирдлагад зөвлөж, биелэлтийг танилцуулахыг даалгав.

Хуваалцах