Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баянзүрх, Хан-Уул дүүрэгт зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо хамгийн их байна

Энэ оны нэн дүгээр улирлын байдлаар зам тээврийн ослын улмаас 164 хүүхэд зам тээврийн осолд өртсөнөөс Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд хамгийн их бүртгэгджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянзүрх, Хан-Уул дүүрэгт  зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо хамгийн их байна
Баянзүрх, Хан-Уул дүүрэгт зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо хамгийн их байна. Зураг: МҮОНРТ

Энэ оны нэн дүгээр улирлын байдлаар зам тээврийн ослын улмаас 164 хүүхэд зам тээврийн осолд өртсөнөөс Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд хамгийн их бүртгэгджээ.

Тодруулбал,

  • Баянзүрх дүүрэгт 41,

  • Хан-Уул дүүрэгт 39,

  • Баянгол дүүрэгт 32,

  • Сүхбаатар дүүрэгт 20,

  • Чингэлтэй дүүрэгт 18,

  • Сонгинохайрхан дүүрэгт 14 хүүхэд осолд өртжээ.

Дээрх 164 хүүхдийн 131 нь явганаар, 17 нь тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ, 1 нь чаргаар гулгаж байхдаа, 15 нь унадаг дугуй болон цахилгаан дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож явах үедээ зам тээврийн осолд өртсөн байна.

Хуваалцах