Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн мэдэгдэл

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд Ковид-19 буюу коронавируст халдварын тохиолдол илэрсэнтэй холбогдуулан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн мэдэгдэл
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн мэдэгдэл. Зураг: МҮОНРТ

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд Ковид-19 буюу коронавируст халдварын тохиолдол илэрсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын шуурхай штаб, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдээс өгсөн зөвлөмж, зааврын дагуу тус шүүхийн нийт шүүгч, захиргааны ажилтнууд гэртээ тусгаарлагдан, халдвар хамгааллын дэглэм сахих, биеийн байдлыг тандах, шинжилгээнд хамрагдах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх болсон тул 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд тус шүүхийн үйл ажиллагааг түр зогсоож, шүүхийн байранд хөдөлгөөн нэвтрүүлэхгүй болохыг мэдэгдэж байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар

Хуваалцах