Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Баянзүрх цус цуглуулах төв" өнөөдөр ажиллаж байна

Жил бүрийн хоёрдугаар сард Монголын уламжлалт сар шинийн баяр тохиож, амралт хоол хүнсний хэрэглээний онцлогтой холбоотой цусны донороос түр хасагдалт нэмэгдэж, цус өгөлт бусад саруудаас харьцангуй бага байдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Баянзүрх цус цуглуулах төв" өнөөдөр ажиллаж байна
"Баянзүрх цус цуглуулах төв" өнөөдөр ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Жил бүрийн хоёрдугаар сард Монголын уламжлалт сар шинийн баяр тохиож, амралт хоол хүнсний хэрэглээний онцлогтой холбоотой цусны донороос түр хасагдалт нэмэгдэж, цус өгөлт бусад саруудаас харьцангуй бага байдаг.

Энэ удаа сар бүрийн 2 дахь долоо хоногийн Бямба гарагт Сар шинийн баяр тохиож байгаа тул хоёрдугаар сарын эхний долоо хоногийн Бямба гараг буюу хоёрдугаар сарын 3-нд УХТЭ-ийн хашаан дотор байрлах "Баянзүрх цус цуглуулах төв"-д очиж цусаа бэлэглэх боломжтой.

"Баянзүрх цус цуглуулах төв" өнөөдөр 9:00-13:00 цаг хүртэл ажиллаж байна.

Хуваалцах