Баянзүрхийн бяцхан миссүүд тодров
Баянзүрх дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв, Дэлхийн Зөн Дарь-Эх ОНХХ-тэй хамтран охидын нууцлагдмал авьяасыг нээн илрүүлэх, тэднийг тайз, дэлгэц, урлагийн замд хөтлөх гүүр болох өөрийнхөө санаа
Мэдээллийн алба

Баянзүрх дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв, Дэлхийн Зөн Дарь-Эх ОНХХ-тэй хамтран охидын нууцлагдмал авьяасыг нээн илрүүлэх, тэднийг тайз, дэлгэц, урлагийн замд хөтлөх гүүр болох өөрийнхөө санаа бодлыг чөлөөтэй илэрхийлж сургах зорилготой Баянзүрх дүүргийн “Бяцхан мисс-2014” уралдаан амжилттай болж өндөрлөлөө.
Уралдаанд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус 13 цэцэрлэгийн 52 оролцогч авьяас чадвараараа өрсөлдсөн юм. “Бяцхан мисс-2014” уралдаанд оролцогчид мэндчилгээ, урлагийн номер, фото мисс, үндэсний хувцастай загвар гэсэн төрлүүдээр оролцон шилдгүүдээ тодруулжээ. Нэгдүгээр байранд “Энхбүүвэй” цэцэрлэгийн Ч.Мичид-Эрдэнэ, хоёрдугаар байранд III цэцэрлэгийн Э.Болор-Эрдэнэ, гуравдугаар байранд “Энхбүүвэй” цэцэрлэгийн А.Амьдрал нар шалгарав.
Тусгай байранд “Энхбүүвэй” цэцэрлэгийн Г.Сэргэлэн, 50 дугаар цэцэрлэгийн Т.Амин-Эрдэнэ шалгарсан бол “Фото мисс”-ээр 168 дугаар цэцэрлэгийн Б.Энхжаргал, “Шилдэг загвар өмсөгч”-өөр 200 дугаар цэцэрлэгийн Д.Энхүүлэн нар шалгарчээ.


















