Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Баянзүрхийн товчоо хүртэлх 17.1 км авто зам маргааш нээгдэнэ

Замын зорчих хэсгийн өргөн нь долоон метр, явган хүний замын ажил давхар хийгдсэн бөгөөд өнөөдөр хучилтын ажил бүрэн дуусч, маргааш жолооч нар замын хөдөлгөөнд оролцох боломжтой болох юм.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянзүрхийн товчоо хүртэлх 17.1 км авто зам маргааш нээгдэнэ
Баянзүрхийн товчоо хүртэлх 17.1 км авто зам маргааш нээгдэнэ. Зураг: МҮОНРТ

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Яармагиийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүрэх 17.1 км авто замын ажлыг “Эсто” ХХК гүйцэтгэж байна. 2012 оны зургаадугаар сарын 25-наас эхэлсэн замын ажлын хүрээнд Баянзүрхийн товчооноос эхлэн замын далан, ухмалын ажил, гүүрийн дам нурууны цутгалт, төмөрбетон хоолойн ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Замын зорчих хэсгийн өргөн нь долоон метр, явган хүний замын ажил давхар хийгдсэн бөгөөд өнөөдөр хучилтын ажил бүрэн дуусч, маргааш жолооч нар замын хөдөлгөөнд оролцох боломжтой болох юм.

Хуваалцах