Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баяр наадам, амралтын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 4608 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

Долоодугаар сарын 11-18-ний өдрүүдэд прокурорын байгууллагад 53 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Үүнд, хүний амьд явах эрхийн эсрэг нэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 23, хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг нэг, өмчлөх эрхийн эсрэг 17 хэрэг, олон нийтийн аюулгүй байдал, аши

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баяр наадам, амралтын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 4608 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Баяр наадам, амралтын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 4608 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Зураг: МҮОНРТ

Долоодугаар сарын 11-18-ний өдрүүдэд прокурорын байгууллагад 53 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Үүнд, хүний амьд явах эрхийн эсрэг нэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 23, хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг нэг, өмчлөх эрхийн эсрэг 17 хэрэг, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг нэг, хүрээлэн байгаа орчны эсрэг нэг хэрэг, хөдөлгөөний аюулгүй байдал болон тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг есөн хэрэг бүртгэгджээ.

Мөн баяр наадам, амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 4608 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 1587, зөрчлийн шинжтэй 3021 байна. Бүртгэгдсэн хэргийг ангиллаар нь авч үзвэл, олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 1423 тохиолдол, танхайрах үйлдэл 23, хүний биед халдах 139, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 12, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 33175 бусад 1056 зөрчил үүссэн байна.

Мөн хүүхдийн эрхийг зөрчсөн 26 иргэнд 7.8 сая төгрөгийн шийтгэл оногдуулжээ. Үүнээс гадна гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн есөн иргэнийг 7-30 хоног саатуулан баривчилжээ. Гурван иргэнийг 335 мянган төгрөгөөр тус тус торгосон байна.

Хуваалцах