Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баяр наадмаар ажиллах тусламж, үйлчилгээний цагийн хуваарь

Үндэсний Их баяр наадмын өдрүүдэд нийслэлийн Эрүүл мэндийн газрын хариуцлагатай жижүүр 24 цагаар ажиллана. НЭМГ-ын харъяа эрүүл мэндийн байгууллагууд 11, 12, 13, 14-ний өдрүүдэд 10-16 цаг хүртэл ажиллана. Мөн Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төв, дүүргийн Эрүүл мэндийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 5 минут
Баяр наадмаар ажиллах тусламж, үйлчилгээний цагийн хуваарь
Баяр наадмаар ажиллах тусламж, үйлчилгээний цагийн хуваарь. Зураг: МҮОНРТ

Үндэсний Их баяр наадмын өдрүүдэд нийслэлийн Эрүүл мэндийн газрын хариуцлагатай жижүүр 24 цагаар ажиллана.НЭМГ-ын харъяа эрүүл мэндийн байгууллагууд 11, 12, 13, 14-ний өдрүүдэд 10-16 цаг хүртэл ажиллана. Мөн Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төв, дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн шүд, дотор, гэмтэл, мэс заслын кабинетууд, яаралтай тусламжийн төвүүд 10-16 цаг хүртэл ажиллах юм.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас баяр наадмын “Хурдан морь бариа”-ны газарт байрлуулсан эмнэлгийн анхны тусламжийн цэгээр иргэдэд үйлчлэх бол шагайн харвааны талбай, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор, гаднах талбайд явуулын түргэн тусламжийн цэгүүд ажиллана. Мөн баярын өдрүүдэд хүүхдийн түргэн тусламж, дүүргийн Нэгдсэн эмнэлэгүүдийн хүлээн авах газрууд 24 цагаар ажиллаж, шаардлагатай тусламж үзүүлэхээр боллоо. Мөн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Дүнжингарав, Мишээл экспо худалдааны төвүүдийн зогсоолд автомашинаа байрлуулсан наадамчдыг Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулах, бусад чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслийг үндсэн хуваарийн дагуу явуулахыг нийслэлийн Тээврийн газарт,
Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн үйлчилгээ, морь барианы газруудыг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангаж ажиллахыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК, болзошгүй аюул, ослын үед бэлэн байдалд байхыг нийслэлийнОнцгойбайдлын газарт үүрэг болгосон байна.

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана

Хүнсний дэлгүүрүүд 07–р сарын 09, 10–нд 08.00–24.00 цагт ажиллаж, 07-р сарын 11, 12–нд амарч, 07-р сарын 13 -с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Номин холдинг” ХХК –ны сүлжээ дэлгүүрүүд 07–р сарын 10–нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. 07–р сарын 11–нд Хорооллын “Номин их дэлгүүр” амарна. 07–р сарын 11, 12–нд “Улсын их дэлгүүр”, “УИД”–ийн Сувинер, бэлэг дурсгалын тасаг, “Номин их дэлгүүр”, “Номин хайпермаркет, супермаркет”, “Номин агуулах худалдаа” 11.00-20.00 цаг хүртэл ажиллаж, 07–р сарын 13–нд 10.00-21.00 цаг хүртэл ажиллана. 07–р сарын 11 -13–ныг дуустал “Номин стандарт” амарна.

“Номин холдинг” ХХК–ны бүх салбарууд 07–р сарын 14–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Боса” сүлжээний дэлгүүрүүд баяр наадмын өдрүүдэд амралтгүйгээр 08.00–23.00 цагийн хооронд ажиллана.

Сонгинохангай ХХК–ны “Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд баяр наадмын өдрүүдэд амралтгүйгээр 08.30-22.00 цагийн хооронд ажиллаж, Баянзүрх дүүргийн “Миний Хайпермаркет”, Чингэлтэй дүүргийн “Зунжин” супермаркет өдөр бүр 08.00-24.00 цагт ажиллана.

“Скай” их дэлгүүр 07–р сарын 10, 11, 12, 13 –нд 10.00-21.00 цаг, “Скай” хайпермаркет 09.30–20.30 хүртэл ажиллана. 07–р сарын 14–16–ыг дуустал амраад, 07–р сарын 17–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” худалдааны төв 07-р сарын 10-нд ердийн цагийн хувиараар 10.00-19.00 цагт ажиллаж , 07-р сарын 11-ээс эхлэн 07-р сарын 17-нийг дуустал амарна. 07-р сарын 18-с эхлэн ердийн цагийн хувиарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв 07–р сарын 10–нд ердийн цагийн хувиараар 10.00 -19.00 цагт ажиллаж, 07–р сарын 11 -16–ыг хүртэл амраад, 07–р сарын 16–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” худалдааны төв 07–р сарын 10–нд өглөө 07.00 –20.00 цаг хүртэл ажиллаж, 07–р сарын 11, 12, 13 –нд амраад, 07-р сарын 14 с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв 07–р сарын 10–нд 06.00–18.00 цаг хүртэл ажиллаж, 07–р сарын 11-14–ийг дуустал амраад, 07–р сарын 15-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ трейд” техникийн зах 07–р сарын 10–нд 09.00–15.00 цаг хүртэл ажиллаж, 07–р сарын 11, 12, 13, 14, 15 -нд амраад, 07-р сарын 16–с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 07-р сарын 10 -нд 10.00–20.00 цагт ажиллаж, 07–р сарын 11, 12, 13–нд амраад, 07–р сарын 14-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу

НИЙТИЙН ХООЛ

Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд 07 –р сарын 10, 11, 12 –нд ердийн цагийн хувиараар ажиллаж, 07–р сарын 13,14 –нд амраад, 07–р сарын 15–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Баар цэнгээний газрууд 07 –р сарын 10, 11, 12 –нд ердийн цагийн хувиарийн дагуу ажиллаж, 07–р сарын 13, 14 –нд амраад, 07-р сарын 15 –с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Зочид буудлын дэргэдэх ресторан, баар, кафе нь ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн түшиглэсэн газрынхаа ажиллах цагийн хуваарийн дагуу ажиллана.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ


Нийтийн тээврийн үйлчилгээ 2011 оны 07–р сарын 11, 12 –ны өдрүүдэд 08.00 –23.00 цагт, 07–рсарын 13–нд 08.00 -22.30 хооронд үйлчилнэ.

Баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн 78 чиглэлд их багтаамжийн 654, туслах 25 чиглэлд бага оврын 203, зуслангийн 6 чиглэлд бага багтаамжийн6,их багтаамжийн5нийт 913 тээврийн хэрэгсэл үйлчилнэ.

Төв цэнгэлдэх хүрээлэн рүү 29 чиглэлээс нийт 203 их багтаамжийн автобус хүрч үйлчилнэ. Мохатма Гандийн гудамжаар 102, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урдуур буюу Нийслэлийн өргөн чөлөөний шинэ замаар 101 автобус тус тус иргэдэд үйлчилнэ.

Хүй 7 худаг руу 7 сарын 11, 12–нд Төв цэнгэлдэх хүрээлэнгээс, 7 сарын 13–нд Драмын театрын өмнөх талбайгаас тус бүр 20 их багтаамжийн автобус, 7 сарын 11, 12, 13 –нд хотын “3, 4 –р хороолол”, “7 буудал”, “5шар”, “ХМК”, “офицерүүдийн ордон” гэсэн 5 чиглэлээс тус бүр 4 нийт 20, “Хүй 7 худаг” хүртэл Эмээлт өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл 10, нийт 30 бага оврын автобус үйлчилгээнд ажиллана.

Хуваалцах