Баяр наадмын тасалбарыг 7 сарын 7-ноос худалдаанд гаргалаа
Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын тасалбарыг өчигдөр буюу 7 сарын 7-оос эхлэн худалдаанд гаргалаа.
Мэдээллийн алба

Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын тасалбарыгөчигдөр буюу 7 сарын 7-оос эхлэн худалдаанд гаргалаа.
Зөвхөн наадмын нээлт үзэх тасалбар 12 000 төгрөг, харин багц тасалбар болох 11,12-ны өдрүүдийн тасалбар суудлын байршлаас нь хамааран 16 000, 20 000, 24 000 төгрөгийн үнэтэй байхаар тогтсон байна.Гадаадын жуулчид 25 ам,доллараар үзэхээр болжээ. Наадмын өдрүүдээр автомашинд олгодог тусгай зөвшөөрлийг шинэчлэн батлах болсонтой холбогдуулж, баяр наадмын тасалбар худалдаалах өдрийг нэг өдрөөр хойшлуулсан байна. Автомашинд олгох тусгай зөвшөөрөл дээр тухайн автомашины улсын дугаарын сүүлийн 4 оронг бичиж баталгаажуулах саналыг Замын цагдаагийн газраас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд ирүүлжээ. Иймээс энэ асуудлыг баталсны дараа автомашины зөвшөөрөл болон наадмын тасалбарыг зэрэг худалдаалахаар болжээ.
Наадмын тасалбарыг Бөхийн өргөө, Соёлын Төв өргөөний кассуудаар худалдаалж эхэлнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


















