Баяр наадмын тасалбарын онлайн захиалгыг авч эхэллээ
Үндэсний их баяр наадмын тасалбарыг онлайнаар борлуулах шийдлийг боловсруулж нийтийн хэрэглээнд нэвтрүүлэхэд НЗДТГ, Монголбанк, Үндэсний Дата төв УТҮГ, НҮНТ, Аствишн ХХК, ККТТ ХХК, НМТГ зэрэг төр, хувийн байгууллагын инженер техникийн ажилтнууд хамтран богино хугацаанд хийж гүйцэтгэлээ.
Мэдээллийн алба

Тус үйлчилгээг нэвтрүүлэх үйл ажиллагааны явцад тооцоолоогүй хүндрэл бэрхшээл учирсны улмаас онлайн тасалбар борлуулалтын хугацаа хойшилсонд хүлцэл өчье. Онлайнаар тасалбар худалдан авсан иргэд НҮНТ-ийн Дүнжингарав салбараас 07 дугаар сарын 09, 10-ны өдрийн 14.00 цагаас хойш биечлэн очиж авна уу. Хамтран ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлье. Та бүхэн сайхан наадаарай.

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар