Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баяр наадмын өдрүүдэд хот хоорондын чиглэлд нэмэлт 152 тээврийн хэрэгслээр үйлчилнэ

Авто тээврийн үндэсний төвөөс баяр наадмын өдрүүдэд хөдөө, орон нутгаас нийслэл хот хооронд зорчих иргэдийн тоо нэмэгдэж буйтай холбогдуулан хот хоорондын зорчигч тээврийн нэмэлт 152 тээврийн хэрэгслээр үйлчлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баяр наадмын өдрүүдэд хот хоорондын чиглэлд нэмэлт 152 тээврийн хэрэгслээр үйлчилнэ
Баяр наадмын өдрүүдэд хот хоорондын чиглэлд нэмэлт 152 тээврийн хэрэгслээр үйлчилнэ. Зураг: МҮОНРТ

Авто тээврийн үндэсний төвөөс баяр наадмын өдрүүдэд хөдөө, орон нутгаас нийслэл хот хооронд зорчих иргэдийн тоо нэмэгдэж буйтай холбогдуулан хот хоорондын зорчигч тээврийн нэмэлт 152 тээврийн хэрэгслээр үйлчлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна.

Нэмэлт тээврийн хэрэгслийн хуваариар долоодугаар сарын 9-ний өдрөөс эхлэн 17-ны өдрийг дуустал үндсэн 1287, нэмэлтээр 152, нийт 1439 тээврийн хэрэгслээр үйлчилнэ.

Хуваалцах