Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баяр наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ...

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны долоодугаар сарын 8-наас долоодугаар сарын 15-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Баяр наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ...
Баяр наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ.... Зураг: МҮОНРТ

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны долоодугаар сарын 8-наас долоодугаар сарын 15-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна.


- Долоодугаар сарын 12, 13-нд нутгийн төв хэсгээр усархаг аадар бороотой, ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст аагим халуун байна -

Баруун аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 9,14-нд зарим газраар, 10,13-нд нутгийн хойд хэсгээр, 11,12-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 11,12-нд секундэд 7-12 метр, бусад хугацаанд борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 9,10-нд ихэнх нутгаар дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 9, 10-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд нутгийн хойд хагаст, 12,13-нд ихэнх нутгаар, 14-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна. Хугацааны сүүлээр бага зэрэг сэрүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 9, 10-нд нутгийн зүүн хэсгээр, 12,13-нд нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 9-нд нутгийн өмнөд хэсгээр, 12-нд зарим газраар, 13-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 27-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 30-35 хэм дулаан байна.

Хуваалцах