Баяр наадмын өдрүүдэд зам тээврийн ослын 568 дуудлага бүртгэгджээ
Өнгөрсөн баяр наадмын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 831 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 568 дуудлага бүртгэгдсэн байна.
Мэдээллийн алба

Өнгөрсөн баяр наадмын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 831 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 568 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 30 бүртгэгдэж, 4 хүний амь нас хохирч, 53 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд 12 жолооч, 4 явган зорчигч холбогджээ.
Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 5, сургуулийн насны нэг хүүхэд өртсөн байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 89 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.


















