Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баяр наадмын үеэр мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хяналт тавин ажиллана

Үндэсний их баяр наадмын үеэр Мэргэжлийн хяналтын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллан улсын хэмжээнд нийт 240 орчим улсын /ахлах/ байцаагч хяналт шалгалт хийнэ. Энэ жил Нийслэлд наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулах боловч наадамд оро

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баяр наадмын үеэр мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хяналт тавин ажиллана
Баяр наадмын үеэр мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хяналт тавин ажиллана. Зураг: МҮОНРТ

Үндэсний их баяр наадмын үеэр Мэргэжлийн хяналтын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллан улсын хэмжээнд нийт 240 орчим улсын /ахлах/ байцаагч хяналт шалгалт хийнэ.
Энэ жил Нийслэлд наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулах боловч наадамд оролцогч 512 бөх, 600 гаруй харваач, 1,100 орчим шагайн харваачийн хэрэглэх хоол хүнсний аюулгүй байдалд анхаарч, хоолны хордлого, хордлогот халдвар гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор шалгалт хийнэ.

Аймгуудын наадамд мөн хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэдийн хэрэглэх түүхий эд, бүтээгдэхүүн нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангаж буй эсэх, болзошгүй хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх, ажиллагсдын эрүүл мэнд, ажлын байрны цэвэрлэгээ, үйлчилгээ, халдваргүйтгэлийн байдалд хяналт тавин, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллана.

Эх сурвалж: НМХГ

Хуваалцах