“Баярлалаа бяцхан ном” төсөл Халхголын Ялалт багийн сургуульд хэрэгжиж байна
БНСУ-ын Соёлын яамны санхүүжилтээр Монгол Улсын Ерөнхий боловсролын зарим сургуульд “Баярлалаа бяцхан ном” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Мэдээллийн алба

БНСУ-ын Соёлын яамны санхүүжилтээр Монгол Улсын Ерөнхий боловсролын зарим сургуульд “Баярлалаа бяцхан ном” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Дорнод аймгийн Халхголын Ялалт багийн сургуульд тус төсөл амжилттай хэрэгжиж байна. Төслөөс энэ номын сангийн танхимыг иж бүрэн шинэчлэн засварлаж, сургалтын тоног төхөөрөмж, дэлгэц, проeктор, компьютeрүүд, хамгийн сүүлд шинээр хэвлэгдсэн 2000 ширхэг номын хамт өгчээ.
Төсөл хэрэгжсэнээр хүүхэд, багачуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, гэрийн даалгавраа хийх, бие даан суралцах орчныг сайжруулах зэрэг олон давуу тал үүсч байна.
Б.Отгонбавуу


















