Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баярын өдрүүдэд 100 иргэн согтуугаар зөрчил гаргаж, саатуулагджээ

Баярын өдрүүдэд буюу энэ сарын 6-13-ныг хүртэл Дорнод аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд иргэд, байгууллагаас нийт 181 дуудлага мэдээлэл иржээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баярын өдрүүдэд 100 иргэн согтуугаар зөрчил гаргаж, саатуулагджээ
Баярын өдрүүдэд 100 иргэн согтуугаар зөрчил гаргаж, саатуулагджээ. Зураг: МҮОНРТ

Баярын өдрүүдэд буюу энэ сарын 6-13-ныг хүртэл Дорнод аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд иргэд, байгууллагаас нийт 181 дуудлага мэдээлэл иржээ. Тодруулбал, гэмт хэргийн шинжтэй 22, Захиргааны зөрчлийн шинжтэй 97 дуудлага ирсэн байна. Мөн ар гэрт нь хүргэж өгсөн 23, дуудлаганд очиход байгаагүй 18 дуудлага иржээ.

Гэмт хэргийн шинжтэй 22 гомдол мэдээллийн 8, Бусдын бие махбодид гэмтэл учруулах 6, Иргэдийн өмчийн хулгай, зам тээврийн осол 4, золгүй нас баралт 2, танхай 1, бусад 1 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Мөн согтуугаар зөрчил гаргасан 100 иргэн эрүүлжүүлэх байранд саатуулагджээ. Гэмт хэрэг, хэв журмын дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд өнгөрсөн долоо хоног болон өнгөрсөн оны Сар шинийн нөхцөл байдлыг бодвол гэмт хэрэг, зөрчил буурсан аж.

Хуваалцах