Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баярын өдрүүдэд 39 хүнийг аварчээ

Нийслэлийн Онцгой байдлын газар Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд өндөржүүлсэн байдалд үүрэг гүйцэтгэлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Баярын өдрүүдэд 39 хүнийг аварчээ
Баярын өдрүүдэд 39 хүнийг аварчээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Онцгой байдлын газар Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд өндөржүүлсэн байдалд үүрэг гүйцэтгэлээ.
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд гал түймэр болон аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын нийт 73 дуудлага ирсэн байна. Үүнээс объектын гал түймрийн 61 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах аврах ангиудын бүрэлдэхүүн, ахуйн болон техникийн холбогдолтой ослын 12 удаагийн дуудлагаар Аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч үүрэг гүйцэтгэлээ.
Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос 39 хүний амь биеийг аварч, эмнэлгийн анхан шатны тусламжийг 8 хүнд үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүргэсэн байна. Дээрх хугацаанд гарсан гал түймрийн дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Баяр, амралтын өдрүүдэд орон нутгийг зорьсон иргэдээс Төв аймгийн Сэргэлэн сум, Баянбүрд нэгдүгээр багийн нутаг Адуунчулууны уурхайн баруун талд автомашины цасанд суусан дуудлагыг 2016.02.09-ний өдрийн 02:50 цагт өгснөөр Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн 3 албан хаагч, 1 автомашинтай бүлгийг очиход "Тоёото прус" маркийн автомашинтай цасанд суусан байсныг татаж гаргаж 3 иргэнийг хөлдөхөөс аварч аюулгүй болгосон байна. Мөн Төв аймгийн Сэргэлэн сум, Хүрзэд уурхайн дэргэд автомашин цасанд суусан дуудлагыг 14:13 цагт өгснөөр Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн 4 албан хаагч, 1 автомашинтай бүрэлдэхүүнийг гаргахад "Landcruiser-200" загварын автомашинтай цасанд суусан байсныг татаж гарган дотор нь сууж явсан 12 иргэнийг авран хамгааллаа.
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Батлан хамгаалах яамны сургалтын төвийн урд автомашин цасанд суусан гэсэн дуудлагаар Аврах ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай очиход "Тоёото истима" загварын автомашин цасан суусан байсныг аюулгүй газар гаргасан. Уг автомашинд зорчиж явсан 8 иргэнийг аварч аюулгүй байдлыг нь хангасан байна.
Өнгөрсөн ням гарагт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уул Зайсангийн зүүн аманд ганцаараа аялаж явсан эмэгтэй төөрсөн, буцах замаа мэдэхгүй байна гэсэн дуудлагыг 16:19 цагт өгснөөр Аврах ангийн бүлгийг гаргаж төөрсөн иргэнийг эрэн хайх ажиллагаа зохион байгуулахад 48 настай эмэгтэй Дугуй цагаан гэдэг овооны баруун талд ойн модон дотор байсныг 18:42 цагт эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах